Волейболын энэ жилийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдийн аваргын төлөө "Мөнхтийн", "Хилчин” спорт хороо шалгарч байсан бөгөөд 3:2-ын харьцаагаар "Мөнхтийн" баг учраагаа буулгаснаар Улсын аваргын алтан медаль хүртлээ.
Харин хүрэл медалийн төлөө Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын багууд тоглоход 3:1-ийн харьцаагаар Нийслэлийн боловсролын газрын баг ялалт байгуулжээ.
Эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө “Ланд Бриж”, “Хүч” спорт хорооны багууд өрсөлдсөнөөс 3:0-ийн харьцаагаар "Ланд Бриж" ялалт байгуулж улсын аваргын хүрэл медалийг хүртлээ.
Аваргын алтан медалийн төлөө “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн волейболын холбооны багууд тоглож хөдөө орон нутгийн төлөөлөл Орхон аймгийн баг хожиж 2013 оны аварга боллоо.
Сэтгэгдэл ( 0 )