Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал энэ жил Төв аймгийн наадамд зодоглох болсноо Японы сэтгүүлчтэй хийсэн ярилцлагын үеэрээ мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Аавын маань төрсөн нутаг Төв аймгийн наадам долдугаар сарын 26, 27-нд болно.
Нагоя башё өндөрлөх долдугаар сарын 22-нд Монголдоо очиж, бэлтгэл хийгээд барилдах бодолтой байна. Сая Монголд хариад монгол бөхчүүдтэй барилдсан чинь сайхан санагдсан. Үндэсний бөхийн дархан аваргын хүү болохоор монгол бөхөөр барилдахсан гэж үргэлж бодож явдаг.
Төв аймгийн наадамд хүндэт зочноор уригдсан ч барилдмаар байна гэдгээ хэлсэн байгаа. 25 удаа түрүүлсэн ёкозүна ялагдах нь эвгүй ч гэсэн үзээд алдахад яах вэ дээ” гэжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Sumo-iin holboondoo sain oilguulj zovshooroloo jurmiih n daguu avaarai zovshoorch baival yagaad barildaj bolohgui gej....
Zovoo barildah heregtei aav chin tov halhiin ih avarga hun.
bayar hurgey.davaajargaliig demjij yawdag shuu.ooriiinhoo songoltoor amidranaa gedeg jinhene az jargal shuudee.erchuud holoos ehner avdag n jinhene chihgisiin udmiin baatruudiin yawdal.jalga downoosoo heretch uzeegui yumnuud saahaltaasaa haigaad l tsus oirtuulaad baigaa yumshuudee.zamiin nohod hutsaj l baig jingiin tsuvaa yawdgaaraa yawna shuu.sain barildaj saihan naadaarai.
ìàø çºâ õýçýý÷ ¿íäýñíèéõýý ºâ ñî¸ëûã ìàðòàæ áîëîõã¿é ýð õ¿í ìîíãîë çàëóó
энэ япон яахаараа манай үндэсний бөхөөр барилддаг билээ