Өсвөрийн шатарчид Азийн тэмцээнээс медаль “бөөндөв”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Зүүн өмнөд Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Чангмай хотноо энэ сарын 6-13-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд манай улсаас Монголын шатарын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан өсвөрийн шилдэг 18 тамирчин өрсөлджээ. Тэмцээн найм хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18, 20 хүртэлх, 50-аас дээш насны ахмад гэсэн насны ангиллаар түргэн буюу блиц, түргэвчилсэн буюу рапид, сонгодог буюу стандарт гэсэн гурван төрлөөр явагдсан байна.


1. Рапидын төрөлд:

Найм хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Ганзоригийн Амартүвшин алт 15-16 насны охидын ангилалд Ганбаатарын Сайханзаяа мөнгө

 

2. Блицийн төрөлд:

9-10 насны насны хөвгүүдийн ангилалд СМ Эрдэнээгийн Баасансүрэн алт

15-16 насны охидын ангилалд Ганбаатарын Сайханзаяа мөнгө

Найм хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Ганзоригийн Амартүвшин хүрэл

20 хүртэлх насны ангилалд Сумъяагийн Билгүүн хүрэл

 

3. Стандартын төрөлд:

Найм  хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Сумъяагийн Чингүүн мөнгө, Ганзоригийн Амартүвшин хүрэл

9-10 насны насны хөвгүүдийн ангилалд, спортын мастер Эрдэнээгийн Баасансүрэн хүрэл медаль хүртсэн байна.

Найм хүртэлх насны хөвгүүдийн ангилалд манай улсаас оролцсон Г.Амартүвшин,  С.Чингүүн, Л.Оргилболд нар багаараа сонгодог төрөлд алт, рапидын төрөлд мөнгө, блицийн төрөлд хүрэл медаль авч амжилттай оролцсон байна.

Г.Амартүвшин, Л.Оргилболд нар нь “Цэцэн нүүдэл” клубын тамирчид юм байна. Тэр дундаа “Цэцэн нүүдэл” клубын өсвөрийн шатарчин, Нийслэлийн Лаборатори нэгдүгээр сургуулийн 2в ангийн сурагч Г.Амартүвшин нь бүх төрөлд амжилттай оролцож нэг алт,  хоёр хүрэл  медалиар энгэрээ мялаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top