Дэлхийн ноён оргил гэгддэг хойд туйлын төв цэгт эх орныхоо далбааг мандуулсан гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ээлжит авиралтаа хийхээр болжээ. Тэрбээр экстрим спорт сонирхогч залуустай хамт Увс аймгийн Ховд, Түргэн сумын нутагт байдаг Цагаан дэглий ууланд авиралт хийх гэнэ.
Энэ сарын 16-наас эхлэн авирах бөгөөд Цагаан-Дэглий уулын оргил дээрээс цанаар болон snowboard-оор буух ажээ. Тэд өнөөдөр Баян-Өлгий аймгаас авиралт хийх Цагаан-Дэглий уул руугаа хөдлөх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )