"Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй" нэртэй хөлбөмбөгийн зуны сургалтыг Монголын Хөлбөмбөгийн холбоо явуулж эхэлжээ. Энэхүү сургалт зургадугаар сар дуустал явагдах бөгөөд хүүхдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх зорилготой юм байна. Сургалтанд 6-12 насны хүүхэд багачууд хамрагдах бүрэн боломжтой юм. Тус сургалт нь өдөр бүр бүртгэж байгаа бөгөөд үнэ төлбөргүй явагдаж байгаа аж.
Азийн Хөлбөмбөгийн Холбооны өндөр зэрэглэлийн дасгалжуулагч нар хөлбөмбөгийн анхан шатны хичээл зааж, чөлөөт тоглолтуудыг хийлгэх гэнэ. Зуны урин дулаан цаг ирж, сургуулиудын амралт эхэлсэн энэ өдрүүдэд эцэг эхчүүд бяцхан үрсээ дагуулан очиж, мэргэжлийн дасгалжуулагч нартай хамт хөлбөмбөг тоглуулж, ирээдүйн хөлбөмбөгчин болох замыг нь нээх сайхан боломж ийнхүү бүрджээ. Охид хөвгүүдээ хөлбөмбөгийн зуны сургалтад үнэ төлбөргүй хамруулахыг хүссэн эцэг эхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах Монголын Хөлбөмбөгийн Холбооны байранд даваагаас баасан гарагуудын 10.00-12.00, 14.00-16.00 цагуудад очиж болно хэмээн Монголын Хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
маш их таалагдаж байна. сонирхогч насанд хүрэгчдэд сургалт явуулахгүй юмуу