Гэрээслэл үлдээн амиа егүүтгэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Жүдо бөхийн Европын дөрвөн удаагийн аварга, ОХУ-ын тамирчин Елена Иващенко 29 насандаа эмгэнэлтэйгээр хорвоог орхижээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Тюмень дэх орон сууцны барилгын 15 давхраас унаж амиа алдсан байна. Хэргийн газар очсон цагдаа нар түүний паспортын завсраас нас барахынхаа өмнө бичсэн захидлыг олжээ. Түүнчлэн амиа егүүтгэхээс өмнө халамжлагч, дасгалжуулагч Татьяна Ивашинад мессеж илгээсэн аж. Уг мессеж нь сэжиг бүхий байсан бөгөөд түүнийг бичсэн гэхэд ихээр эргэлзэж, шууд холбоо барихыг оролдсон ч утсаа аваагүй хэмээн Еленагийн дасгалжуулагч ярьжээ. Дашрамд дурдахад Елена Иващенко дасгалжуулагчийндаа 12 жил амьдарч байжээ. Татьяна ямар нэг юм болсныг шууд л ойлгоод тамирчин бүсгүйн төрсөн эгч рүү утасдсан байна. Дасгалжуулагч Виктор Иващнкогийн ярьснаар бүсгүй нас барахынхаа өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсныг цагдаагийнхан шалгахаар авч явсан гэнэ.

Түүний гэрээслэлд “Ээж ээ, аав аа уучлаарай. Хэнийг ч бүү буруутгаарай гээд өөр бас бус зүйл бичсэн байсан. Түүнийг нь мөрдөгчид шалгах байх” хэмээн Виктор яриад жүдоч бүсгүй хэн нэгний дарамт шахалтад орсон байхыг үгүйсгэхгүй гэжээ. Мөн зарим хүмүүсийн таамагаар Елена спортод амжилт гаргаж чадахгүй байгаагаасаа болоод ихэд сэтгэлээр унасан байдалтай байсан нь нөлөөлсөн байх хэмээн үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
usku(202.131.242.237) 2013 оны 06 сарын 19

ene orosuud neg urwaihaaraa buur bolhoo baichihdiimaa.

0  |  0
кккк(202.126.91.171) 2013 оны 06 сарын 18

тамирчин хүн ийм сэтгэлийн тэнхээгүй байх учиргүй дээ. хорлогдсон л байх

0  |  0
Top