Монголын буудлага спортын 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-22-нд өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 25 багийн 190 гаруй тамирчин буудлага спортын 10 дасгалд онч мэргэнээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.
Уг тэмцээний бас нэгэн онцлох үйл явдал нь Монголын эрэгтэй гар бууны баг тамирчдаас онцгойрон өндөр амжилт үзүүлж хос алт, мөнгөн медалийг хүртсэн ах дүү хоёрын бахдам амжилт байлаа. Буудлага спортын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “АПУ” хувьцаат компанийн тамирчин Э.Даваахүү хос алтан медаль хүртсэн бол, түүний төрсөн ах “Хүч” спорт хороо, "MGL MEDIA GROUP"-ын тамирчин Э.Бадамгарав хос мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү монголын буудлага спортын эрэгтэй гар бууны баг тамирчдын амжилтын буухиаг эх орондоо төдийгүй тив дэлхийд үргэлжлүүлэн цуурайтуулах шилдэг тамирчид болон гарч ирж буй ах дүү хоёрт, манай үе үеийн буудлага спортын шилдгүүд бахархан баяр хүргэж, амжилт ерөөж байлаа.
Ийнхүү эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон арван тамирчиддаа болоод 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон эрхэм тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
2013 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах буудлагын спортын тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.
2013 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах буудлагын спортын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн
Тэмцээний ерөнхий шүүгч УШ Б.Нямсүрэн
Нарийн бичиг шүүгч УШ Д.Сонинбилэг
Нарийн бичиг шүүгч УШ Д.Сандаг
Тооцооны ахлах шүүгч ОУШ Д.Баттөр
Тооцооны шүүгч УШ Ю.Эрхэмбаяр
Тооцооны шүүгч УШ Ш.Алтанцаг
Галын шугамын ахлах шүүгч /урт буу/ УШ Г.Мөнх-Очир
Галын шугамын шүүгч УШ Н.Цэрэндолгор
Галын шугамын шүүгч УШ Д.Тунгалаг
Галын шугамын ахлах шүүгч /гар буу / УШ С.Ганболд
Галын шугамын шүүгч УШ Ж.Гандиймаа
Байны шугамын шүүгч /ахлах/ 2 Эрдэнэ-Очир
Байны шугамын шүүгч 2 Н.Энхтөр
Байны шугамын шүүгч 2 Ш.Бямбажав
Байны шугамын шүүгч 2 Д.Эрдэнэцэцэг
Байны шугамын шүүгч 3 Ц.Даваасүрэн
Буу хувцасны техникийн шүүгч /ахлах/ УШ Ц.Өлзийбаяр
Хэвлэл мэдээлэл УШ Э.Цэнд-Аюуш, З.Батхуяг
Сэтгэгдэл ( 0 )