Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХ нь Монгол түмнийхээ үндэсний их соёл зан заншилд залуу үеээ зөв төлөвшүүлэх нийт ард түмнээ их соёлоороо бахархуулах зорилгоор Алдарт Арвайхээрийн талд “Монгол түмний Морины их шүтээн” цогцолборыг бүтээн босгосон билээ. Энэ цогцолбор Монгол түмний эвлэбэл хүчтэйн билэгдэл болж их соёлоо дэмжиж хүндлэж байдаг ард олны хүчээр боссон цорын ганц цогцолбор болж чадсан юм.
Цогцолбороо улам өргөжүүлж Монгол түмнийхээ эрх ашигт нийцүүлэх зорилгоор Монгол төрийн их баяр наадамд 4 ба түүнээс дээш түрүүлсэн дөрвөн азарга, гурав түрүүлсэн дөрвөн их морь буюу төрөөс хүндэтгэл үзүүлэн цол олгосон төрийн найман их хүлгийн хөшөөг бүтээн босгож, Монгол түмнийхээ хүртээл болгож өргөн олныг оролцуулсан “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” даншиг наадмыг долдугаар сарын 19, 20-нд Монгол түмний Морины их шүтээн цогцолбор буюу Алдарт Арвайхээрийн талд зохион байгуулах гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )