9 давсан арслан цолтой бөхөд аварга цол олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 29

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүд улсын баяр наадамд 9 давсан арслан цолтой бөхөд аварга цол олгохоор хуулийн төсөл санаачлаад байгаа. Тэд энэ хуулиа Үндэсний их баяр наадмаас өмнө батлуулахаар болсон бөгөөд өчигдөр энэ асуудал байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байсан атал Р.Гончигдорж гишүүн нэмж оруулах санал гаргаж хэлэлцүүлсэн юм.

Хуулийн төсөлд 9 давсан бөхөд аврага цол олгохоос гадна 10 давж түрүүлсэн бөхөд даян аварга цол олгох, 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгох, улсын далай аварга цолыг хасахаар тусгажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төслийг бүхэлд нь дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж, “УИХ ийм хуулиар оролдож байгаа нь буруу. Нэгэнт бөхийн цол ярьж байгаа бол бөхийн найрааг яаж шийдэхээ бас тусгах ёстой” хэмээв. Ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан ч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ хуулийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэж батлах бололтой.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(117.55.68.57) 2013 оны 07 сарын 01

Unachixaad unaagyi gej melzeed taixmaa uguxgyi esbel aduu mal shig tangaraad l .

0  |  0
zochin(117.55.68.57) 2013 оны 07 сарын 01

Shal xereggyi yum xiij bxiin uur zunduu asuudal bgaa biz de. Vndesnii bux ymar tsenegyi biolgoood bx yum tvrvvlj chadaagyi bol chadaagyi zaabalnuxuj tsol ymar shaardlagatai yum be. Ingeed l bi neg ix vzexee bolison yum. Guij bish abch sur l da MONGOL BUXCHUUDEE. XUDLAA BANDIRXSAN XOGIIN NOBSHIIN ZANTAI XVMVVC BDAG YUM BILEE

0  |  0
kkk(122.201.18.167) 2013 оны 06 сарын 30

tegvel usukhbayar darhan avarga gantogtokh ulsiin arslan harin 1 udaa 10 turuulj 1 udaa 9 1 udaa 8 davj turuulsen lhagva arslan yah ve mun 1 udaa 10 mun 2 udaa 9 davsan shagj arslan yah yum be

0  |  0
boh(203.169.54.75) 2013 оны 06 сарын 29

estoi ytgagyi. bud chadlaaraa hen sain beltgel hiisen hodolmorloson n tsoloo awah bolno taalagdah gej*****huuli garagasanii hereggyi sport ooriin deg jaergtai

0  |  0
zochin(122.201.18.48) 2013 оны 06 сарын 29

hiih yumaa hii naadam bukh ta nartai ta nargui bolood l baisan tsaashidaa ch bolno arhangai l darkhan awragtai boloh geed baigaa yum uu Sanjaagaa beltgelii ni sain hiilgeed bolchihooch dee

0  |  0
Top