Монголын баг тамирчдын бэлтгэл хангахад хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Бразил улсын Засгийн газар хооронд спортын салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг баталж, түүнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгохоор тогтсон байна. Воллейбол, сагсан бөмбөг, тулааны урлаг зэрэг багийн спортын төрлүүд давуутай хөгжсөн тус улс 2016 онд Зуны XXXI Олимпийн наадам зохион байгуулна. Спортын шинжлэх ухаан, техникийн хөгжил, спортын барилга байгууламж, спортын анагаах ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, спортын аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, дасгалжуулагч, тамирчид бэлтгэх, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, зуны олимпийн XXXI наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэл хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top