Мэргэжлийн сумогийн Нагоя башё Монголын үндэсний их баяр наадамтай давхцаж гурав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Өнөөдөр ёкозүна Харумафүжи, озэки Кисэносато нар унаснаар ёкозүна Хакухо, озэки Котошогикү, Котоошюү нар тэмцээнийг тэргүүлж эхэллээ.
Ёкозүна Харумафүжи Такаясүтай барилдахдаа золгоон дээр зайлж бусгуулан өвдөг шороодсон юм. Харин энэ башёд 14 давбал ёкозүна цол хүртэх болзолтой барилдаж буй озэки Кисэносато Точиозанд ялагдснаар дахиж ялагдах эрхгүй боллоо. Ёкозүна Хакухо Такеказег дайрахад нь шилдэж татаж давлаа. Озэки Какурюү Токинтэнкүтэй таарч давснаар хоёр даваа, нэг унаатай болов.
Сэтгэгдэл ( 2 )
Аса аваргыг ид байх үед даяар монголчууд шимтэн үздэг байлаа. Дараа нь манай овоо өндөр цолонд хүрэх магадлалтай хэдэн сумочийг бас л хэлмэгдүүлэн хоморголон хөөсөн дөө. Одоо ч харин ёстой нэг мартагдсан дууль гэдэгшүү юм болсон юм биш үү.
ooo ene sumogiinhon odoo hvrtel barildaad bgamu bvr marttsan bnash kkkk...