Дэлхийн оюутны универсиад наадамд манай боксчид одоогоор таван медалийн болзол хангачихаад байна. Өчигдөр боксчид маань медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаануудаа хийлээ. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Узбекистаны Дусматов Хасанбоуд 3:0, 56 кг-д Э.Идэрхүү Казахстаны Рустам Рустамовт 3:0, 60 кг-д Д.Отгондалай Узбекистаны Фазлиддин Гаибназаровт 3:0, Б.Түвшинбат Узбекистаны Норматов Хуршидбект 2:1, 75 кг-д Н.Шинэбаяр Украины боксчинд 3:0-ээр дийлдэж, тус бүр хүрэл медаль хүртлээ.
Харин 52 кг-д Х.Энхдэлгэр ОХУ-ын Миша Алоянтай аваргын төлөө өнөөдөр тоглоно.Миша Алоян нь Лондоны олимпийн хүрэл медальтай, жиндээ улсынхаа тэргүүлэх боксчин юм. Оросын телевизийн тайлбарлагчид манай боксчныг Алояныг хэрхэвч ялахгүй хэмээн хагас шигшээгийн үеэр ам бардам өгүүлж байна лээ. Гэвч манай залуу боксчин Х.Энхдэлгэр дэлхийд танигдсан Миша Алоянтай өрсөлдөж, аваргын алдрын төлөө тулалдахаар рингэнд гарах болно.
Б.Өлзийтогтох
Сэтгэгдэл ( 2 )
Manai hun Mishag ali hediin Masha bolgochihson.
Nam tsohidoggui l yum bol muusain orosuud bulhaitsah ni oilgomjtoi..