Хурдан хүрэн морио хоёр жил дараалан төрийн наадамд түрүүлгэлээ.
Их баяртай байна. Түрүүлнэ чинээ үнэхээр бодсонгүй. Наадмын өмнө хурдан байсан ч ханиад хүрчихсэн. Уралдааныг нь зурагтаар хараад айрагдчихаасаа л гэж зальбирч байлаа. Аргагүй аварга адуу гэдгээ харуулж нэвт дайраад түрүүллээ.
Сунгаануудад бас л хурдан байгаа дуулдаад байсан?
Их сунгааг нь хийж чадаагүй ш дээ. Тэгэхдээ бага, дунд сунгаануудад бол хурдан байсан. Өнгөрсөн жил хүрэн морио түрүүлэхэд ингэж их догдлоогүй. Энэ жил харин үнэхээр их догдолж байна. Түрүүлнэ гэж бодоогүй байтал түрүүлчихсэн болохоор тэр байх.
За ямартаа ч төрийн наадмын түрүү хүртсэн таньд нийт уншигчдынхаа өмнөөс дахин баяр хүргэе.
Баярлалаа. Монголын нийт ард түмэндээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж байна.
Сэтгэгдэл ( 0 )