Дөрвөн харцага төрлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Олимпийн аварга Н.Түвшинбаярт Даян аварга Г.Өсөхбаяр тахимаа өгснөөр энэ жилийн хүчит бөхийн барилдааны анхны харцага цолтон төрсөн. Олимпийн аварга маань булган сүүл дагуулж хоёр харцага шинээр мэндэллээ. Аймгийн арслан Э.Оюунболд улсын заан Т.Санчираар зургаа давж шууд улсын харцага цолны болзол хангасан бол улсын начин Б.Батмөнх улсын заан Ч.Санжаадамбаар зургаа давж харцага болоод байна. Мөн дөнгөж сая Завхан аймгийн Их-Уул сумын харьяат н.Гончигдамба харцага цолны болзол хангалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top