Хэн ямар мэхээр харцага цолны болзол хангав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2222 жилийн ой үндэсний их баяр наадмын зургаагийн даваа Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ эхэлж байна. Хоёр улсын өсөх идэр начин бие биенээ амалж, аймгийн хоёр цолтон тунан барилдаж байгаа юм. Ийм учраас дор хаяж хоёр улсын харцага цолтон төрөх гарах юм. Даян аварга Г.Өсөхбаяр зуны олимпийн 29-р наадмын аварга Найдангийн Түвшинбаярт элэг бүсээ тайлж харцага цолны болзол хангалаа. Э.Оюунболд улсын хүчит заан Т.Санчираар, Н.Батсуурь Л.Цэрэнтогтохоор тус тус зургаа давж шууд харцага цолны болзол хангалаа. Харин Төрөөгийн Баасанхүү, Говь-Алтайн арслан хоёрт шууд харцага цолонд хүрэх хувь тохиосонгүй.

Г.Өсөхбаяр- а.а Н.Түвшинбаяр элэг бүсээ тайлав

С.Мөнхбат- а.а Т.Баасанхүү баруун хөл авч нарийсгаад

Х.Мөнхбаатар- у.х А.Цацабшир баруун хавирч

Г.Эрхэмбаяр- у.з Б.Сайнбаяр хавирч ард гараад

Т.Санчир- а.а Э.Оюунболд давхар хамаад

Ч.Санжаадамба- у.н Б.Батмөнх  солгой хавирч

Э.Энхбат- у.н Б.Гончигдамба давхар шуудагнаас шахаж өргөөд


 

hiimori.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top