Даян аварга Г.Өсөхбаяр: Хүндэлж хайрлаж явдаг учраас барилдая гэж бодсонгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Даян аварга Г.Өсөхбаяр олимпийн аварга Н.Түвшинбаярыг амлаж аваад л барилдалгүй тахимаа өгсөнд наадамчин олон гайхасхийн хүлээж авав. Зарим нь хүндлэл хэмээн үзэж байхад зарим нь мөнөөх л найраа нь явагдаж буй хэрэг хэмээсэн юм. Харин дөнгөж сая Даян аварга Г.Өсөхбаяр тодруулга өгсөн юм. Тэрбээр "Монголчууддаа олимпийн наадмаас хоёр медаль авчирсан хийморьлог хүн шүү дээ. Ах нь хүндэлж, хайрлаж явдаг учраас яг барилдая гэсэн сэтгэл гарч өгсөнгүй. Тиймээс дүүдээ тахимаа өгчихлөө. Монголын ард түмэн бүгдээрээ энэ хүнийг хайрлаж хүндэлж явдаг шүү дээ" гэв.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэт(202.179.7.194) 2014 оны 02 сарын 23

зөв шүүдээ энэ ганц өсөхөөгийн гэхээсээ илүү дэлхийн цол монгол түмний үнэлэмжийг хүндэтгэж байгаа жудаг юм даа

0  |  0
ggggg(194.230.159.223) 2013 оны 07 сарын 13

barildaad diikexgvi shvv de

0  |  0
хүн(122.201.18.44) 2013 оны 07 сарын 12

Энэ бол туйлын ЗӨВ Өсөхөө аваргыг ойлгож байна

0  |  0
Top