Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна. Дөнгөж сая улсын баяр наадамд тав давж Улсын начин цолны болзол хангасан, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг нь гардуулж өглөө. Улсын наадамд тав давсан Увс аймгийн Тэс нуур сумын харьяат Т.Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, "Хантайшир" дэвжээний бөх, "Гео мандал" компанийн бөх Л.Цэрэнтогтох нарт Улсын начин цол хүртээж цол тэмдэгийг нь гардуулсан. Харин улсын баяр наадамд зургаа давсан Булган аймгийн Сайхан сумын харьяа Н.Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд нарт Улсын харцага цолыг олгож үнэмлэх, тэмдэгийг нь гардуулан өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
сайн байна та бүхэнд баяр хүргэе Оюунболд дйилдэх үү үгүй юу гэдгийг уг хүний сэтгэл зүй хөдөлмөр 2 л мэднэ дээ хажууд нь хамт цол авсан бөхчүүд ч гэсэн сайн бөхчүүд байна шүү дээ нэг цол аваад ханахаар харагдахгйү байна та нарт амжилт
hentiin Oyounbold 3 jiliin daraagaas diildehgui boloh baihaa.......