Жүдо бөхийн “Чингис хаан” Гран при тэмцээн Буянт-Ухаа спортын цогцолборт болж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор “Гран при” тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмэх учиртай юм.
Гран при тэмцээнд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Узбекстан зэрэг 18 орны эрэгтэй 95, эмэгтэй 50 тамирчин оролцож байна.
Тэмцээний хуваарийн дагуу үдээс өмнө эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн барилдаан боллоо. Харин шигшээ барилдаан 17:00 цаг эхэлнэ.
Эрэгтэй -60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, -66 кг-д С.Мияарагчаа, БНСУ-ын Жу Жүн Ху, -73 кг-д С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар аваргын төлөө барилдана. Харин эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн аваргын төлөө монголын таван бөх, БНСУ-ын гурван бөх шалгараад байна.
Сэтгэгдэл ( 2 )
АМЖИЛТ ХҮСЬЕ
zuragtaar gargaachee