“Чингис хаан” олон улсын гран при тэмцээн өнгөрсөн амралтын хоёр өдөр Яармаг дахь “Буянт-Ухаа” спортын цогцолборт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсын шигшээ баг долоон алт, долоон мөнгө, 12 хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж, 100 мянган ам.долларын эзэд боллоо. “Чингис хаан” олон улсын гран при тэмцээнд Япон, ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүтэй 18 орны 150 орчим жүдоч зодоглосон юм.
Эхний өдөр 60 кг-д Г.Болдбаатар алт, Д.Амартүвшин мөнгө, Г.Хэрлэн хүрэл медалийн эзэн болсон бол 66 кг-д С.Мияарагчаа алт, БНСУ-ын Жу Чон Ху /олимп, дэлхийн аваргын хүрэл медальт/ мөнгө, Д.Төмөрхүлэг, Израйлийн Голан Поллак нар хүрэл медаль хүртлээ. Харин 73 кг-ийн жинд С.Ням-Очир алт, Х.Цагаанбаатар мөнгө, АНЭУ-ын Виктор Скортов, БНСУ-ын Ким Жү Жинь нар хүрэл медалийн эзэд болов.
Түүнчлэн эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг алт, Г.Отгонцэцэг мөнгө, БНСУ-ын И Сэ Ён, М.Долгоржав нар хүрэл, мөн 52 кг-д БНСУ-ын Сү Да Пак алт, А.Цолмон мөнгө, Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа нар хүрэл медалийн эзэд болжээ. 57 кг Д.Сумьяа алт, БНСУ-ын Ким Жин Ди мөнгө, А.Батзул, Б.Нарантуяа нар хүрлийн эзэн болсон юм.
Тэгвэл 63 кг-д Т.Цэрэннадмид алт, БНСУ-ын Юү Жин Ён мөнгө, Б.Мөнгөнчимэг, АНУ-ын Мартин Ханна хүрэл медаль хүртэв.
Сэтгэгдэл ( 2 )
Chanar muutai temtseen bolloo barag ulsiin avargiin daitaiOdoo ireh temtseenuuddee sain oroltsooroi amjilt
нутагтаа болсон тэмцээнд багаараа түрүүлэх хамаагүй хэдийгээр чансаа өндөртэй тэмцээн ч оролцсон орон болон тамирчинд нь харьцангуй цөөн чанар муутай тэмцээн боллоодоо