Мэргэжлийн сумогийн ёкозүна Хакухо М.Даваажаргал энэ сарын 28-нд болох Төв аймгийн наадамд зодоглохоор шийдэн сумогийн холбооноос албан ёсоор зөвшөөрөл авчээ. Учир нь сумочид барилдаагүй байгаа үедээ хотуудаар явж үзүүлэх сургууль хийдэг аж. Тиймээс эх орон руугаа явж баяр наадмаар зодоглохын тулд албан ёсоор чөлөө авсан байна.
Түүнийг багадаа үндэснийхээ бөхөөр барилддаг байсан гэх бөгөөд тухайн үед жижигхэн биетэй, жаахан хүүхэд байсан учраас унаа, даваа нь тэнцдэг байсан гэдэг. Харин энэ удаа ид бяр нь тэгширч яваа учраас Төв аймгийн наадмаас аймгийн цол хүртэнэ гэдэгт нь итгэлтэй байгаа нөхдүүд хоорондоо мөрийцөж эхлээд байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
gemttsen sh dee barildah bolov uu da
avarga geed hvndleed unaj uguhgui l bol hvcheere tsol avna gedeg hudlaa bh oo...tuvshinbayr shig yavchval bas bolchij magadgui bh shuu