“Tour de Mongolia-д ”Аттила”-гийн тамирчид тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Tour de Mongolia" буюу Монголын дугуйн олон өдрийн тэмцээн эхлээд хэд хоногийг  үдэж байна. Эр зориг, хүч чадал, авхаалж самбаа шаардсан энэхүү тэмцээнд нийтдээ 40 гаруй тамирчид оролцож 930 км замыг туулах юм байна.Уралдааны маршрут УБ хотоос-Баруун хараа, Баруун хараагаас -Дархан, Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган гээд буцаад яг энэ маршрутаараа УБ хотод ирэх ёстой юм. Уралдаанд нийт 5 клубын 40 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй гэсэн холимог байдлаар оролцож байна. 4дэх тэмцээн буюу өнөөдрийн /бөөн гараа/ уралдаанд Аттила клубын тамирчин Наранхүү,Мягмарсүрэн,Жамбалжамц нар эхний гурван байранд орж манлайлалаа. Эмэгтэй тамирчдын хувьд Азийн аварга Энхжаргал тэргүүлж, Орхонтуяа, Солонго нар удаах байранд явж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top