Даян аварга А.Сүхбатын шавь Л.Пүрэвжав андуурч цоллуулснаа “билэгшээжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Тэгш ой нь тохиож буй аймгуудын баяр наадам өргөн дэлгэр болж байгаа билээ. Тэгвэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пүрэвжав саяхан Төв аймгийн Заамар сумын 90 жилийн ойн наадамд зодогложээ.

Энэ үеэр түүний цолыг дуудсан цоллооч “Зүүн талын тэргүүн магнайд улсын арслан Пүрэвжав...” хэмээн дуудаж цугларсан олныг инээлгэсэн байна. Нас дээр гарсан цоллооч байсан тул харцагын цолыг андуурч дуудсан бололтой. Ямартай ч даян аварга А.Сүхбатын шавь Л.Пүрэвжав андуурч цоллуулснаа билэгшээсэн гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(122.201.18.56) 2013 оны 07 сарын 24

UNEN HUCHIIG UZEJ DIILEHGUI BOL NACHIN BOLOOD YAH VE? PUREVJAV BOL BUUJ OGOH HEREGGUI JILDEE 1 BOLDOG NAADAMDAA BOHCHUUD BOLGON INGEJ YAS BARILDAH HEREGTEI. PUREVJAV SAIN BOH

0  |  0
arms(103.11.195.182) 2013 оны 07 сарын 23

сайхан хэрэг байна

0  |  0
Top