Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын цолны найр наймдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн төвд, наймдугаар сарын 9-нд Мандал суманд зохион байгуулагдахаар товлогдсон. Шинэ аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх “Сэлэнгэ түмний талархлын баяр наадам”-д 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа болох юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
сүхбаатарт суманд болно шүү дээ