“Алтан Дорнод Монгол” ХХК-ий нэрэмжит Монголын мэргэжлийн дугуйчдын олон өдрийн тэмцээнд долдугаар сарын 15-22-ны өдрүүдэд амжилттай боллоо. Уралдаан Улаанбаатар-Баруунхараа –Дархан-Эрдэнэт- Булган-Улаанбаатар гэсэн маршрутаар нийтдээ 1000 км зайд уралдсан бөгөөд таван багийн 40 гаруй дугуйчид хур, хүчээ сорьсон байна.
Тэмцээний шилдгүүдийг танилцуулбал:
Залуу дугуйчин: Ш.Жамбалжамц (“Атилл” клуб)
Эмэгтэй: Т.Энхжаргал (“Хүч” спорт хороо)
Эрэгтэй: Э.Мөнхтулга (“Төв-Авто зам” клуб)
Байгууллагын дүнгээр Ц.Чанцал дасгалжуулагчтай “Төв авто зам” клуб тэргүүлж, З.Наран захиралтай “Атилла” клуб, Д.Даваатогтох дасгалжуулагчтай “Хүч” спорт хороо удаалсан гэж Монголын дугуйн холбооноос мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )