Монголын морин спорт, уяачдын холбооноос 10 мянган морьтны жагсаалыг зохион байгуулж, гиннесийн дээд амжилт тогтоохоор болжээ. Энэ хүрээнд 10 мянган морьтны тоонд орж, гиннест бүртгүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Үйл ажиллагаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт болох бөгөөд энэ үеэр 10 мянган морьтны сүрт жагсаал хийж, 3000 морь уралдуулах аж. 3000 морины уралдааныг улсын зургаан бүсэд хувааж, нэг бүсэд 500 морь уралдуулах юм байна. Ингэснээр бүс бүсийн шилдэг адуу, уяачдыг тодруулах аж. Түүнчлэн 10 мянган морьтны жагсаалд оролцсон хүн бүрт гиннесийн дээд амжилтын батламж гардуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )