Өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Майами хотноо болж буй. Тэгвэл тус тэмцээний эхний өдөр 50 кг-ын жинд өрсөлдсөн манай улсын тамирчин Баяраагийн Амартүвшин хүрэл медаль хүртэж, Монголын жүдо бөхийн түүхэнд өсвөрийн дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны тамирчин болсон. Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн манай улсын тамирчин Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ мөн хүрэл медаль хүртсэн сайхан мэдээ байна.
Манай улсын баг тамирчид одоогоор ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртээд байна.
Сэтгэгдэл ( 0 )