Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир аав болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Лондонгийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Ням-Очир аав болжээ. Өнгөрсөн шөнө түүний гэргий ОУХМ П.Лхамдэгд амаржиж, хосууд хүүтэй болсон баярт мэдээг дуулгав. Одоогоор эх хүү хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд маргааш эмнэлэгээс гарах юм.

 Түүний эхнэрийг Монголын эмэгтэй шилдэг жүдочдын нэг П.Лхамдэгд гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэд хамт амьдраад таван жил болсны дараа хүүхэдтэй болж байгаа нь энэ аж. Ингээд жудогийн гэр бүлээс төрсөн хосууддаа сайн сайхныг хүсье. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MG(198.72.140.47) 2013 оны 08 сарын 16

Saukhan busgui ba. Az jargal husye sportiin hosuuddaa

0  |  0
Top