20 дох удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ний тасалбар өчигдрөөс худалдаанд гарлаа. Бразиль улсад зохион байгуулагдах энэ удаагийн ДАШТ ирэх оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13 хүртэл зохион байгуулагдах юм. ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жероме Валкегийн мэдээлснээр ирэх онд Бразильд зохион байгуулагдах ДАШТ-ний тоглолтын тасалбар хийгээд бусад үзвэр үйлчилгээ хөлбөмбөгийн түүхэнд хамгийн хямд байх болно гэв.
Нийт гурван сая тасалбар зарахаар төлөвлөсөн бөгөөд Олон улсын хөлбөмбөгийн холбооны цахим хуудсаар аравдугаар сарын 10 хүртэл урьдчилсан захиалга авах юм. Бразилчууд ДАШТ-ийг 15-1000 ам.доллараар гадны иргэд 50-2500 ам.доллараар үзэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )