Болгар Улсын Софи хотноо болсон сонсголын бэрхшээлтэй иргэдийн Олимп буюу дифлимпд манай 32 тамирчин, дасгалжуулагч нар Жүдо,чөлөөт бөх, сонгомол бөх, хөнгөн атлетика, боулинг, ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр амжилттай оролцсон билээ. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн 22 дахь удаагийн уг наадамд манай жүдо бөхийн эрэгтэй тамирчдаас Б.Мөнх-Эрдэнэ, Б.Наваанжамц, эмэгтэй тамирчдаас Г.Лхагвасүрэн нар өөрсдийн жиндээ Олимпийн хүрэл медаль тус тус хүртсэн.
Мөн Чөлөөт бөхийн тамирчдаас 96 кг жинд барилдсан Д.Баасандорж мөнгөн медалиар энгэрээ мялаасан бөгөөд чөлөөт бөхийн ОУ-ын шүүгч Б.Төмөрбаатар, дасгалжуулагч багш Д.Батням нар өөрсдийн санаачлагаар оролцон, сонсголын бэрхшээлтэй тамирчдад үнэтэй зөвөлгөө өгсөн юм.
Хоёр дахь Дифлимпийн аварга төрүүлэх зорилготойгоор оролцсон манай улсын тамирчид нэг мөнгө, гурав хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа 36 дугаар байрт орж медалийн чанараараа 23 дугаар байранд орсон юм.
Монгол Улсаас Болгар Улсын Софи хотноо суугаа ЭСЯ-ны хамт олон тэднийг ЭСЯаман дээрээ байрлуулж, сэтгэл санааны дэмжлэг өгч ажилласанд нь баг тамирчид маань талархаж буйгаа элчин сайд Л.Дүгэржав болон хамт олонд нь илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Наваана дүүдээ асжилт миний дүү мундаг шүү өвгөөнө ах нь байна дүүгээ
Deaflympics oroltsoj medali avsan tamirchid demjij bga shuu