М.Уранцэцэг жүдогийн дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Бразилийн Рио-де-Жанейро хотноо эхэлсэн бөгөөд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид эхний өдрийн барилдаанд тун амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэд боллоо. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн тамирчид өрсөлджээ. Ийнхүү 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жиндээ аваргалж дэлхийн аваргын алтан медаль, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ. Алт мөнгөн медаль хүртсэнээр Монголын жүдочид багийн нийлбэр дүнгээрээ энэ тэмцээнд оролцож байгаа нийт 123 орныг тэргүүлжээ. М.Уранцэцэг Бразилын жүдоч, Лондоны олимпын аварга Сара Менезесийг хагас шигшээд ялж, шилдэг жүдоч гэдгээ харуулж чаджээ. Ийнхүү Монголын жүдо бөхийн түүхэнд  анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч төрж Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн боллоо. Үргэлжилж буй тэмцээнд өнөөдөр дөрвөн жингийн медалийн эзэд тодорно.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намхай(202.179.20.187) 2013 оны 10 сарын 20

сайн барилддаг хүүхэд байгаа манай дүү

0  |  0
Намхай(202.179.20.187) 2013 оны 10 сарын 20

сайн барилддаг хүүхэд байгаа манай дүү

0  |  0
BAAGAA(103.11.195.207) 2013 оны 08 сарын 27

AMJILT HUSIE ; CHI CHADLAA DAHIAD CHADNA SHUU;URNAA

0  |  0
ЗОЧИН(202.179.20.227) 2013 оны 08 сарын 27

Бид гайхалтай ард түмэн

0  |  0
Top