Бразилийн Рио де Жанейро хотноо 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн эхэлсэн билээ. Энэ тэмцээний эхний өдөр манай шигшээ багийн тамирчид гараагаа амжилтаар эхлүүлж, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн ОХУМ М.Уранцэцэг аваргалж, Монгол Улс анх удаагаа дэлхийн аварга эмэгтэй жүдочтой болсон юм. Ингэснээр дэлхийн аваргаас авч буй хоёр дахь алтан медалийг М.Уранцэцэг буухиалав. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Монголын жүдочдоос 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа нар барилдах бол 52 кг-ын жинд МУГТ М.Бундмаа, ОУХМ А.Цолмон нар хүч үзнэ. Эхний хэсэгт хийлсэн МУГТ М.Бундмаа Израйлийн жүдочтой таарч барилдах бол, ОУХМ А.Цолмон мөн л Израйлийн жүдочтой хүч үзэх аж. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдах ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж улмаар Укрианы шилдэг жүдоч Георгий Зантариатай барилдана. ОУХМ С.Миярагчаагийн хувьд Коста Рикагийн жүдочтой Рио Де Жанейрогийн татамид хүч үзнэ.
Сэтгэгдэл ( 0 )