Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар өнөөдөр барилдана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Бразилийн Рио де Жанейро хотноо 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн эхэлсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болсон.

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медальтнууд тодорсон юм. Монголын дөрвөн жүдоч дэлхийн аваргын татамид зодоглосон ч шагналын тавцанд гарч чадсангүй.

-66кг Үндэсний шигшээ багийн гишүүн, ЦЕГ-ын Биеийн тамир спортын Хүч хорооны тамирчин ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа, Үндэсний шишээ багийн гишүүн, Женко клуб, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны тамирчин ОУХМ Даваадоржын Төмөрхүлэг, -52кг Үндэсний шигшээ багийн гишүүн, ЦЕГ-ын Биеийн тамир спортын Хүч хорооны тамирчин МУГТ Мөнхбаатарын Бундмаа, Үндэсний шигшээ багийн гишүүн, Женко клубын тамирчин ОУХМ Адъяасамбуугийн Цолмон нар барилдлаа.

Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж байгаа Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа дэлхийн аварга, Украйны Георгий Зантарайатай хийж, вазари үнэлгээгээр ялагдлаа.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно.

Монголын жүдочдоос 73 кг-д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа нар хүч үзнэ. Хэсгийн барилдаан Монголын цагаар 21.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д 123 орны 680 жудоч хүч үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баатар(202.179.20.253) 2013 оны 08 сарын 28

за тэр хөдөлмөрийн баатар гэдгийг чинь дэлхийн тэмцээнд зарладагүй юм шүү харин дэлхийн аварга гээд зарладаг юм

0  |  0
Top