Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавяьат тамирчин С.Ням-Очир нар, харин 57 кг-ын жингийн ангилалд ОУХМ Д.Сумъяа нар хүч сорилоо. Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, тавдугаар байрт шалгарсан бол Х.Цагаанбаатар ДАШТ-ий дэвжээнд анх удаа 73 кг-ын жинд зодоглож, хэсгийн шатны гурав дахь барилдаандаа ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд нийт 79 жүдоч зодоглосон. С.Ням-Очир гавьяатын хувьд А хэсэгт барилдаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Ганын бөх Эммануэл Нартейг цэвэр, дараа нь БНАСАУ-ын Хун Кук Хьоныг торгуулийн оноогоор, Доминиканы тамирчин Лвилли Сантанаг цэвэр ялж, улмаар Японы шилдэг тамирчдын нэг Рики Накаяаг цэвэр ялснаар хэсгийн аварга боллоо.
Сэтгэгдэл ( 7 )
oo medaliin 2 ch barildantai gj bsn 2uland n ylagdsin bhdadaanch uzeh gsn chn 3as barildana gd uzej chadsngui dee
Даанч медаль авчихгүй
nutgiin buh sn bn daa
ysan goy yum be
saihaan saihan
saihaan saihan
sain yumaa