ДАШТ-нд оролцох гэж байсан тамирчин осолдож ГССҮТ-д хүргэгдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Болгар улсын Албена хотод ирэх сарын 20-29-нд зохиогдох Боксын залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд явахаар энэ сарын 27-нд Дорнод аймгаас ирсэн тамирчин Л.Алтанцэцэг автын осолд оржээ. Энэхүү осол Улаанбаатар зочид буудлын урд зам дээр гарсан байна. Тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчин юм. Л.Алтанцэцэг Улсын залуучуудын гурван удаагийн аварга, Насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медаль, Хайлаар хотод болсон Олон улсын тэмцээний хүрэл, Монголын хүүхдийн наадмын алтан медаль хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top