Өнөөдөр ОУХМ О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавяьат тамирчин С.Ням-Очир нар, харин 57 кг-ын жингийн ангилалд ОУХМ Д.Сумъяа нар хүч сорилоо. Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, тавдугаар байрт шалгарсан бол Х.Цагаанбаатар ДАШТ-ий дэвжээнд анх удаа 73 кг-ын жинд зодоглож, хэсгийн шатны гурав дахь барилдаандаа ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр тэмцээний хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын тамирчдаас ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар өрсөлдөнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top