Манай волейболчид БНСУ-ыг зорино

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

XVII удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орон оролцохоос Монгол Улсын шигшээ баг Тайланд, Казакстан, Австрали улсуудтай “А” хэсэгт багтсан байна. Хэсгийн эхний тоглолтоо есдүгээр сарын 13-нд Австралийн эсрэг хийх бол Казакстан (09.14), Тайланд (09.15) улсуудтай удаах тоглолтоо хийх юм.

Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Чон Юн Ха, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, Г.Баярсайхан нар ажиллана. Эмэгтэй баг тамирчид өнгөрөгч долдугаар сарын 22-ноос үндсэн бэлтгэлдээ гарсан бөгөөд ирэх есдүгээр сарын 1-11-ний өдрүүдэд БНСУ-д хамтарсан бэлтгэл хийгээд Тайландыг зорих аж. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жуулчид(202.70.46.200) 2013 оны 08 сарын 30

Сайхан зугаалаад ирцгээгээрэй

0  |  0
сэтгэл(202.70.46.200) 2013 оны 08 сарын 30

М€НГ€НИЙ ГАРЗУУД

0  |  0
Top