Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний хооронд болсон жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсын тамирчид амжилттай оролцож, багийн амжилтаар тавдугаар байрт шалгарсан юм.
Монголын жүдочид үүрээр 04.05 цагт эх орондоо ирлээ. Энэ удаагийн жүдо бөхийн ДАШТ-ээс 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг зодоглож дэлхийн аварга болсноор манай улс түүхэндээ анх удаа дэлхийн аварга эмэгтэй жүдочоо өлгийдөн авсан. Мөн түүнээс гадна ОУХМ Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медалийн эзэн болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )