Баян-Өлгий аймаг халдварт шүлхий өвчнөөс шалтгаалан баяр наадмаа хийгээгүй байгаа билээ. Тэгвэл тус аймгийн баяр наадам энэ сарын 7,8-нд буюу ирэх амралтын өдрүүдэд болохоор төлөвлөгджээ. Мөн баяр наадмынхаа үндэсний бөхийн барилдааныг хаалттай хийхээр болсон бөгөөд хүчит 256 бөх зодоглох юм байна.
Өнгөрөгч ням гарагт наадмын сорилго барилдаан нь болж аймгийн заан Б.Серик түрүүлж, аймгийн арслан М.Эркебулан үзүүрлэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Шүлхийг нууж байгаад ард түмний олон малыг үгүй хийсэн аймгийн дарга нарт харуцлага тооцох хэрэгтэй