О.Насанбурмаа дэлхийн чансааг дахин тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 07

Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос эмэгтэй бөхчүүдийнхээ шинэчилсэн чансааг гаргажээ. Энэ чансаагаар 67 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа дэлхийн дахин тэргүүлсэн байна.

Мөн 63 кг-ын жинд Монгол Улсын гавяат тамирчин С.Батцэцэг гуравдугаарт, 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа эрэмблэгджээ. Харин 55 кг-ын жинд ОУХМ С.Бямбацэрэн долдугаарт, П.Орхон есдүгээрт , 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл наймдугаарт, 59 кг-ын жинд ОУХМ Т.Мөнхтуяа наймдугаар байрт тус тус жагсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top