Баян-Өлгий аймаг халдварт шүлхий өвчин гарсны улмаас хөл хорио тогтоож аймгийн наадмаа хойшлуулаад байсан билээ. Тэгвэл тус аймгийн баяр наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулахаар болсон юм. Мөн баяр наадмынхаа үндэсний бөхийн барилдааныг хаалттай хийхээр болсон бөгөөд хүчит 256 бөх зодоглох юм байна.
Өнгөрөгч ням гарагт наадмын сорилго барилдаан нь болж аймгийн заан Б.Серик түрүүлж, аймгийн арслан М.Эркебулан үзүүрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )