Чөлөөтийнхөн маргааш ДАШТ-ийг зорино

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

Унгарын нийслэл Будапешт хотноо болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид маргааш эх орноосоо хөлгийн жолоо залах гэж байна. Гэхдээ эрэгтэйчүүд маргааш, эмэгтэйчүүд 14-нд Будапештийг зорих гэнэ.

Есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн чөлөөт бөхийн ДАШТ Будапешт хотын “Papp Laszlo Sport arena” спортын цогцолборт болох юм. Унгар улс чөлөөтийн ДАШТ-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Будапешт хотноо болсон ДАШТ-ээс 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 кг-ын жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль тус тус хүртэж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(202.70.46.201) 2013 оны 09 сарын 12

amjilt husiyee

0  |  0
Top