Ирэх аравдугаар сарын 21-нд Салон олон улсын группээс зохион байгуулах мэргэжлийн муай тай боксчдын шилдэг тамирчдын дунд зохиогддог WMC I-1 тэмцээн зохиогдох аж. Тус тэмцээнд 46 кг-ийн жинд эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга цолны төлөө Азийн дөрвөн эмэгтэй тамирчид болох Монголын Б.Халиун, Хонконгийн Венус Цанг, Вьетнамын Дан Друк, Тайландын Донут Ситполук нар дэлхийн аваргын бүсийн төлөө ширүүн тулаан хийх юм.
Манай тамирчин Б.Халин 2009 оноос дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлагаар кикбоксоор хичээллэж байгаа.
2010 оны УАШТ мөнгө, 2011 оны УАШТ-ны алт, 2012 оны Монголын бүх ард түмний спортын 13-р их наадмын кикбоксын тэмцээний алтан медаль, 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах мутай боксын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.
Одоогоор мэргэжлийн рингэнд 11-н тулааныг хийгээд байна. Тэрээр одоо ШУТИС-ын Уул уурхайн баяжуулалтын 2-р дамжааны оюутан юм.
Сэтгэгдэл ( 0 )