Чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо  эхэлж байна. Тус тэмцээнд манай орноос эрэгтэй, эмэгтэй нийт 14 тамирчин оролцож байгаа юм. Манай багийн удирдагчаар Монголын багийг удирдан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны ерөнхий менежер Д.Батням, ахлагчаар нь МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх нар явсан байна.

   Тэмцээнийг зохион байгуулах хорооноос жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, бэлэг гардуулж тавдугаар байр эзэлсэн бөхчүүдэд өргөмжлөл олгох юм. Харин төрөл бүрт эхний гурван байрт орсон багуудад цом олгоно гэдгийг зохион байгуулах хорооноос мэдэгджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top