Өнөөдөр Э.Сумьяа дэвжээнд гарна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 18

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид гараагаа амжилттай эхлүүлж, ОУХМ Г.Мандахнаран хүрэл медаль хүртэн Будапештийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа мандуулсан. Тэгвэл өнөөдөр 51 кг-ийн жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумьяа хүч үзнэ. Түүний хувьд эхний тойрогтоо Вьетнамын бөхтэй барилдах юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top