Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 19

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид гараагаа амжилттай эхлүүлж, ОУХМ Г.Мандахнаран хүрэл медаль хүртэн Будапештийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа мандуулсан. Тэгвэл өчигдөр 51 кг-ийн жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумьяа мөнгөн медаль хүртлээ. 
Тэрбээр алтан медалийн төлөө БНХАУ-ын бөхтэй барилдаж, ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангасан юм. 

Харин 48 кг-д барилдсан МУГТ Ц.Энхжаргал шагналт VII байр эзэлсэн бол эрэгтэй 74 кг-ын жинд ОУХМ Б.Анхбаяр хоёрдугаар тойрогтоо Aзербайжаны бөх Жабриал Хассановт ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(77.173.142.124) 2013 оны 09 сарын 20

hamiin t1 2ulsd yalagdsan bn

0  |  0
4(182.160.38.142) 2013 оны 09 сарын 19

SAIN BNA, BAYRLAMAAR MEDEE BNA

0  |  0
baynaa(122.201.18.200) 2013 оны 09 сарын 19

bayr hurgey

0  |  0
Top