Завхан аймагт боом өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт боом өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Булууны-Үзүүр” гэдэг газар нутагладаг хоёр айлын хоёр үхэр энэ сарын 16-ны өдөр өвчилж боом өвчин болох нь тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор тус сумын Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон  байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top