Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу тус дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль аравдугаар сарын 19-нд болно. Үүнтэй холбогдуулан улсын бүртгэлийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байгууллагын burtgel.gov.mn цахим хуудастаа байршуулж, иргэдийг санал өгөх боломжоор хангаж байгаа аж. Баянзүрх дүүргийн сонгогчид дээрхи сайтаар орж өөрийн нэрээ байгаа эсэхийг болон, “Баянзүрх дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” гэсэн цонхоор нэвтэрч регистрийн дугаараа оруулан зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцаж, бүртгэгдсэн эсэхээ шалгаж боломжтой. Мөн зөрчил гарсан байвал дүүргийнхээ Улсын бүртгэлийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )