Дэлхий насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөө Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар яг одоо сорил хийж байна. Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэх дүрмээр бол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин Дэлхийн аваргад оролцох эрхтэй байдаг ч Монголын боксын холбооноос Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг /2013 оны УАШТ-д түрүүлсэн/ нарын дунд сорил явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д оролцуулахаар шийдвэрлээд байсан юм. Уг шийдвэртэй холбоотойгоор зарим тамирчин, дасгалжуулагчдын дунд үл ойлголцох байдал үүсч, У.Мөнх-Эрдэнэ “Сорил хийх шаардлагагүй” гэсэн мэдэгдэл хийгээд байсан ч холбооны удирдлагууд болон тамирчид ярилцаад өнөөдөр хоёр тамирчны дунд сорил хийхээр эцсийн байдлаар тогтоол гарсан аж. Өнөөдрийн сорилд ялсан нэг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
ali ni ch bsan yahav deadilhan l ochood zoduulah yum chini