Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн 4 сараас эхлэн хөдөө орон нутгийнхаа залуустай уулзаж, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор 21 аймгийн залуучуудын чуулганыг зохион байгуулж байгаа. Энэ удаад Баян-Өлгий аймгийн залуучуудын чуулганыг 9 сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байгаа ажээ. Энэхүү чуулганд тус аймгийн 13 сумын 120 гаруй залуус оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцсан байна. Чуулганы үеэр аймгийнхаа залуучуудын холбоог шинэчлэн даргаар нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн сүлжээний инженер Ж.Харшыга сонгогдсон ба салбар бүрийн шилдэг залуусын төлөөлөл болсон 17 гишүүнийг тэргүүлэгчдээр сонгожээ. Чуулганы дараа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат болон Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооны дарга Ж.Харшыга нарыг тус аймгийн Засаг дарга Х.Дармен хүлээн авч уулзаж, цаашид залуучуудаа дэмжин, хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Харин өнөөдөр тус аймгийн ИТХ-ын дэргэд “залуучуудыг дэмжих лобби бүлэг” байгуулахаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат болон шинэ удирдлагууд тус аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхантай уулзах юм байна. Мөн тэд цэргийн анги болон байгууллагуудын залуустай уулзаж, нээлттэй ярилцлага уулзалт зохион байгуулан, тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ залуучуудын зөвлөл байгуулах ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өмхий ногоон нүдтэй казакууд.