Будапешт хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай шигшээ баг амжилттай оролцоод эх орондоо ирсэн. Тэгвэл тэднийг өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр сайд тамирчдад хандан "Та бүхний амжилт бүр эх орны тань бахархал“ хэмээгээд баяр хүргэв.
Тус тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй 7, эмэгтэй 7 тамирчин эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд манай улс багийн дүнгээр наймдугаар байранд жагсчээ.
Сэтгэгдэл ( 0 )